Wednesday, July 27, 2016

Очир эрхшээгч | Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд

Энэ хоёр номын тэмдэглэлийг нэг дор бичиж байгаа нь нэг нь дэлхий дахиныг шуугиулж буй зохиолчийнх нөгөө нь Монголдоо нэг хэсэг нилээн мандсан зохиолчийнх гэдэг утгаар нь нийтлэлийн төгсгөлд бяцхан харьцуулалт бичих болохоор тэр юм. Элдэв зүйл нуршилгүй шууд ажилдаа орцгооё.


Энэ номыг анх тийм ч их моодонд ороогүй байхад нь хүн санал болгосон учир уншиж эхэллээ. Юутай ч эхлэл бол маш сонирхолтой байсан тэрэнтэй би маргахгүй. Гол үйл явдал нь тэртээ хоёр зуун жилийн өмнө Монгол улсад өрнөх ба тухайн үед ах дүү гурвын хамгийн отгон дүү нь ууланд шавилан суудаг мэргэн эрдэмтэй хүнд шавь орж буйгаар өрнөнө. Одоо цагт тэрхүү шавь буюу ах дүү гурвын отгон дүү нь дараа төрлөө олж Англи улсад цэцэг судлаач залуу болжээ. Ингээд ярихаар бас сонирхолтой. Яаж яваад багш шавь барилдсан, хойд насандаа бие биенээ хэрхэн олж, урдах төрлөө мартсан шавьдаа багш нь хэрхэн өмнөх төрлийг нь сануулж байгаа гэх мэт зүйлс нь зохиолыг чимжээ. Мөн уул усны савдаг, бөө мөргөл, шарын шашин гэх мэт миний мэдэхгүй зүйлсийн талаар надад хурган мэдлэг ч юмуу зохиомол ч юмуу зүйлсийг товчхон товчхон тайлбарлаад өгчихсөн. Ингээд номын дунд үйлийн үр хийгээд тэр нь үр хойчдоо хэрхэн нөлөөлдөг тухай хэсэг гардаг, энэ хэсэг нь надад их юм бодуулж багагүй зүйлийг тунгаалгасан билээ. Над шиг шашин, бурхан шүтдэггүй хүнд бол ийм л зүйлс үлджээ. Нэг зүйл мартах шахаж урд насандаа муу зүйл үйлдэж өнөөх эрдэмт өвгөнд шавь суусан нэгэн савдаг байх ба багшийн зараалаар амьдарч эрдэм ном үзэснээр энэ насандаа эргэн хүн болж Жамсран гэдэг нэр авч далай ламаас номын дуу хүртдэг хэсэг гардаг. Нэрээ нэг магтчихая лдаа хаха.




Амтай болгон л Мүраками-гийн тухай ярьж, уншиж чаддаг болгонл уншиж байнаа энэ хүнийг, гэхдээ нээг ч их тоолгүй явсаар саяхан нэг ярилцлагыг нь уншсан юм. Тэрээр 29 нас хүртлээ аяга тавга угаагч, цэвэрлэгч, бармен төдийхөн хийсээр ирсэн ба 29 насандаа нэгэн өгүүллээ хэвлэлийн газар өгч тэр нь ч нилээдгүй чамбай зүйл болсон байсан тул зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэ амьдралын түүх нь надад сонирхолтой санагдсан тул түүний номноос юу гарах бол гэдэг хүлээлтийг надад үүсгэж чадсан юм. Зохиолчийн тухайд ийм байж харин номны тал дээр гэвэл ахлах сургуулиасаа нөхөрлөж буй 5 найзын тухай гарна. Тэр таван найз зуныхаа амралтаар сайн дурын ажил хийж байгаад танилцах бөгөөд 4-ийнх нь нэрэнд өнгөний утга агуулсан байх ба манай гол дүр болох Тазаки Цүкүрү л ганцаараа өнгөгүй ажээ. Эдгээр таван найзыг дурьдвал: Улаанаа буюу бие бялдар сайтай, дуу шуу яриа хөөрөө ихтэй, бууж өгөхийг мэддэгүй хүү, Цэнхэр буюу хичээл номондоо гоц тийм байдлаасаа өөрөө ч их ичдэг бусдаас илүү сурдагаа бараг ял мэтээр хүлээн авдаг хүү, Цагаанаа буюу төгөлдөр хуур маш гоё тоголдог, царайлаг нэгэн охин, Хар буюу алиа шооч зантай, хээ шаагүй, махлагдуу охин, ингээд сүүлд нь манай Тазаки Цүкүрү. Тазакид бусдаас ялгарах юу ч байсангүй тэр улаан шиг спортод сайн биш цэнхэр шиг хичээлдээ мундаг биш тэр цагаанаа шиг хөгжим тоглож чаддаггүй, хараа шиг нүүрэмгий ч биш тэр зүгээр л алтан дундаж овоож товойх зүйлгүй нэгэн юмсанж. Нэг зүйлийг мартаж, зохиолын үйл явдал Япон улсын Нагояа хотод өрнөдөг. Энэ 5 таван найзаас ахлах сургуулиа төгсөж их сургуульд орох цагт Тазаки Цүкүрү л ганцаараа найз нөхөд гэр бүл төрөлх хотоо орхиж өөрийн мөрөөдөл болох галт тэрэгний буудал зохион бүтээгч болохоор Токиог зорьсноор бүх зүйл эхлэх нь тэр. Гал дээр тос асгах мэт зүйл нь хожмын нэгэн өдрөөс эхлэн 5 найзын бүлэглэлээс Тазаки Цүкүри хасагдах нь тэр. Ер нь энэ ном эхлэл, өрнөл, төгсгөл нь хүртэл сонирхолтой байсан. Хамгийн олзуурхууштай нь хүмүүс номын төгсгөлөө нэг яаядаа гэсэн байдалтай төгсгөсөн байдаг бол Мүраками харин асуулт үлдээгээд хөндий оргиулаад хаячихсанд л тэгэж их сэтгэлд үлдсэн байж ч магадгүй юм.

Ингээд дүгнэлт явж эхлэнэ штэ одоо, монгол зохиолчын ном маань миний мэдэхгүй ид шид, тэнгэринй орон, урд хойд амьдрал, бурхан будда гээд илүү гүн гүнзгий ороод явчихжээ./мухар сүсгийн/ Харин Мүраками тэгсэнгүй хүний амьдралд хамгийн ойр ойр жишээнүүдийг хамгийн хорхой хүргэм байдлаар нийлүүлж эвлүүлээдл тавьчихсан гэмээр юмуудаа. Гэхдээ Очир эрхшээгчээс авах зүйлс огт байгаагүй гэж хэлэхгээгүй шүү "Хөх уулын гөрөөчин эрийн амьдрал, Цэцэг судлаач залуугийн амьдрал, Урд хойд төрөл гэж байдаг бол хэрхэн уялдаж болох талаарх санал дэвшүүлэл" гэх мэт зүйлс байсан. Гэхдээ миний хувьд төгсгөл рүүгээ арай л мухар сүсэгдцэнүүдээ болсондоо. Юутай ч ингээд дэлхийд монгол зохиолчид маань гарахгээд хичээж байна тэр цаг ч ойрхон байгааг харуулах бүтээл байх шүү. Мүраками бол угаас өөрийгөө мэдэрцэн хүн энэ цаг үеийн хамгийн шилдэг яруу найрагч гээд хүмүүс өргөмжилчихсөн, магадгүй өөрөө. Монголд Аюурзана өөрийгөө өргөмжилдөгтэй л ижил хэхэ. 

Дээрх хоёр ном өдий төдийхөн гурван зуу, гурван зуун л хуудастай тул дор нь уншаад нэг сайхан эргэцүүлэмж авчихаж болох л юм. Юутай ч энэ хоёр зохиолчийн нүдээр Япон, Финланд, Англи, Төвд гэх мэт орнуудыг тольдоод л авсан.