Monday, December 19, 2016

22 насандаа сурсан, баримталдаг 11 зүйл


2016 он шувтрахуй дор ухаан сууж эхэлснээсээ хойших сурч мэдсэн зүйлсээ нэг бөөгнүүлэх далимд: 22 наслахдаа сурч мэдсэн зүйлсээсээ хуваалцая:

1. First of all, Байгаа газраа байсан шиг байх


Ажил дээрээ, клуб дээрээ, найзууд дундаа, гэр бүлийнхэн дундаа ч тэр өөрийн тань орон зай байх ёстой. Жамсрандорж байхгүй боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй байна уу? Тэгвэл гай болохоор зай бол гэдэгдээ. Хэрэггүй болсноо мэдмэгц яваад өгөх нь ухаант хүмүний зан юм.

2. Мэдээж ном маш их унших


'Чи олон ном уншлаа гээд ухаантай болчихгүй штэ' гэж нэг хүн надад хэлж байсан юм. Хүн олон ном уншлаа гээд ухаантай болохгүй байж магадгүй ч юу ч уншихгүй залхуурч хэвтсэнээрээ бас ухаантай болчихгүй л байх тиймүү? /Юмийг арай олон өнцгөөс харж, зөв сонголт хийхэд тань туслана./

(Номын сангийнхаа хэсгээс орууллаа. Ганц нэг бэлгийн номноос бусдыг нь өөрийн цалингаасаа авсан гэхээр харах болгонд их сайхан байдаг.)


3. Өөрийн хүссэн зүйлдээ цаг зав гаргах



Хичээл дээр дүн авах гэж үзсэн зүйлс, ажил дээрээ цалин авах гэж хийсэн зүйлс толгойд үлдэхийн хувьд үлдэх ч өөрөө сонирхож, дурлаж, судалж сурсан зүйлс тэрнээс илүү байх болно. Үүнийг оюутан байхдаа бие дээрээ мэдэрч үр өгөөжийг нь ч хүртсэн.


4. All you need is new normal

Энэ үгийг уянгалуулж орчуулвал 'Энд хүрсэн замаар тэнд хүрэхгүй'. Одоо байгаадаа дасаад байна уу? тэгвэл өөрийгөө шинэ түвшинд авиачих цаг иржээ. Оюутан хүн дээр жишээ авбал хичээл бол байдаг л зүйл ямар ч асуудалгүй хийгдэх ёстой гээд бодчих, тэгвэл үүний дараа сайн дурын ажил давхар хийнэ гэдэг new normal гарч ирж болох юм. Нээх удахгүй new normal гэж саяхан тодорхойлсон зүйл тань байдаг л зүйл болох үед yaaahooo now all you need is new normal. Магадгүй дараачийн new normal нь TOEFL, IELTS-н оноо ч юмуу?

5. Сайн дурын ажилд идэвхтэй оролцож байх



Миний харсан өнцгөөр бол сайн дурын ажил хийснээр тухайн хүн амьдралын үнэгүй сургуульд яваад байгаатай л ижил юм. Номон дээрээс уншсан зүйлсийг сайн дурын ажил хийснээр яг амьдрал дээр мэдэрч, харж болно. Маш олон төрлийн зүйл хийж туршлага хуримтлуулдаг. Мөн түүнчлэн олон танилтай болно тэндээсээ сайн найзуудаа шигшээд авчихаж бас болно. Хамгийн гол нь өөрийн тань хүрээлэл төдий чинээгээр томрох юм. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай гэдэгдээ.


(2014 оноос хойш Хөгжлийн Танхим ТББ, Номотой Нөхөрлөе Клуб, Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө ТББ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо гээд маш олон мундаг залуучуудтай хамтран ажиллаж сурах зүйлээ сурч, хамт олон болон ажиллаж иржээ.) 



6. Цагийг маш үр дүнтэй ашиглаж байх


Цагийг үр дүнтэй өнгөрөөнө гэдэг нь аягүй жижиг зүйлээс л эхлэнэ гэж би боддог жишээ нь: Автобусаар явах, машинтайгаа түгжирч байхдаа Podcast аа сонсчихоно, шөнө унтах гэтэл нойр хулжих эсвэл энд тэнд аливааг хүлээх зуураа Kindle-ээ унших гэх мэт. 'Хүн болгонд өдөрт 24 цаг л оноогддог' эндээс амжилттай яваа хүмүүсийн амжуулж байгаа бүх зүйлийг би ч гэсэн амжуулах боломжтойг харж болно. Амралтын өдөр арай их унтдаг ч өдөр нь номын сан, сайн дурын ажил, эсвэл ажил дээрээ цагийг ихэвчлэн өнгөрөөдөг. Гэртээ байгаад байхаар housewife шиг л цагаа их алдаж байгаа мэт санагддаг.




7. Тууштай байх

Яг үнэнийг хэлэхэд би энэ тал дээр их маруухан хүн. Муу нуухаар сайн илчил гэдэгдээ. Одооноос энэ чанар нь хэр чухалыг мэдрээд өөртөө суулгах гээд оролдож байгаа. Олон юмыг чаддаг хүн биш нэг зүйлийг маш сайн чаддаг, гүн гүнзгий мэддэг хүн л гүймөн эрэлттэй байнадаа одоо цагт. /PS: Нэг юмыг хэр томоор харах нь тухайн хүнийхээ савнаас л шалтгаална./

8. Хэлийг маш сайн эзэмших


Одоо цагт англи хэлгүй бол хүн биш хүй нэгдлийн үеийн агуйдаа байгаа сармагчинтай л адил болсон цаг тул хэлээ сайжруулах, үргэлж мэдлэгээ дээшлүүлж байх нь юунаас ч илүүтэй чухал юм. Англи хэл сурчихаад 4-ийг баримтлаад хятад хэл тэгээд цааш нь...


(6-г баримтлан амралтын өдрийг Нацагдоржийн нэмэрмжит Улаанбаатар хотын төв номын санд өөрийгөө хөгжүүлж мөнгө төлөхгүйгээр хэлээ сайжруулж байна)



9. Хүнтэй зөв харилцах


Хүнтэй зөв харилцаж байна гээдл намын бөгс долоож яваатай адил урдуур хойгуур нь гүйх нэр биш шүү. Эхлээд юутай ч сонсож дуусгаад өөрийн үзэл бодлоо тухайн хүнийг шууд унтраалгүйгээр аятайхан тайлбарлахыг л хэлээд байгаа юм. Ажаад байхнээ инженер хүмүүс энэ тал дээр аягүй алдаж байгаа харагддаг тэдний тоонд орохгүйн төлөө урагшаа.

10. Хэт их амбицлах хэрэггүй


Оюутан байхаасаа хүмүүсийг ажигладаг байлаа. Одоо харахнээ ХЭТ их амбиц хөөсөн хүмүүс нээг их хол явдаггүй, тэрүүхэндээ жоохон мандаадл хэн ч биш болдог жишээг олон харлаа. Масс дундаа хоромхон зуур мундаг юм шиг харагдавч амьдрал дээрээ худал байх нь олонтаа. Гэхдээ огт амбиц хэрэггүй гэсэн юм ч байхгүй лдэ. Ер нь аливаа юмны давс, хужрыг тааруулах шиг сайхан юм хаа байхав?


11. Өөрийгөө хайрлах


Өөрийгөө хайрлах хэсэгт маш сайн хоол хүнс, дээр нь хөдөлгөөн ингээдл боллоо. Ажилдаа ирэх гэрлүүгээ харихдаа өдөрт 40, 40 минут алхаж байгаа. Түгжрэлд стрессдэхгүй, мөнгө үрэхгүй. Мэдээж тэгээд алхаж байхдаа 6-г хэрэгжүүлнэ шүүдээ.