Sunday, January 14, 2018

Чикагод өнгөрүүлсэн 21 хоног

2017 оны 12 сарын 21-нд өвлийн амралт эхэлж үүргэвчиндээ хэдэн солих хувцасаа бас нөүтбүүк, киндлээ хийж аваадл маргааш нь Чикаго хотыг зорьлоо. Ингээд 22-ны оройн 22 цагт анх удаа Чикаго хотод хөл тавьсансан, тэрнээс хойш яг 3 долоо хоног өнгөрчээ.
Анх автобуснаас буухад жавар тачигнаад хацар хайраад, эх орондоо Өвлийн орой гэрлүүгээ алхаж явахад  Туул голын минь хайрдаг хүйтэн жавар шиг санагдсан. Намайг ирдэг үед аягүй хүйтэн байсан, энэхүү хот нь өөрөө хажуудаа нуур гэхүү, мөрөн гэхүү гол гэхүү тийм юмтай тул маш их жавартай дээр нь салхи ихтэй.

Millennium Park, Chicago, IL 

Энэ хугацаанд юу юу хийж, юу юу болж өнгөрвөө?

2017 оны 12 сарын 23 : өчигдөр орой нь энэ хотод ирснээ маргааш өглөөний 10 цаг гэхэд шууд ажилдаа орчихсон явж байваа хөөрхий. Уул нь Чинбаа ахтай дэлгүүр орох гэж гараад замдаа саяхан нээгдсэн солонгос ресторанаар орж ажил асуугаад нөгөө газар нь ажил байж таараад шууд ажиллаж эхлэв. Хийх ажил бол их энгийн ямар ч толгой өвдөхгүй: Өглөө очиж заалныхаа хогийг шүүрдэнэ, шалаа угаана, тэгээд зүлгэж болох бүх л зүйлсийг зүлгэж гялтгануулна /үүнд: хайч, халбага, сэрээ, тавга, аяга гэх мэт/ Төд удалгүй эхний үйлчлүүлэгчид орж ирнэ тэгэнгүүт цай аягалж өгнө, явангуут нь идэж уусан юмнуудыг нь цэвэрлээд гал тогооны угаах багт аваачиж өгнө ингээдл боллоо. Цагийн 10 доллар.

Christmas Eve-ээр яг эд ачаалалтай үеээр нь ажилдаа ороод эхэндээ ч ёстой нусаа хацартаа наасан. Айлын хүүхдүүд найз охиныхоо гарнаас атгасан зураг оруулж байхуу дор би.


2017 оны 12 сарын 30: Байгаа айлын ах эгч хоёр надад Чикаго хотод амьдардаг Монголчуудын Алтан Сарнай шинэ жилийн арга хэмжээнд орох такс авчихсан байна. Такс нь балиар үнэтэй - 100 доллар, над шиг оюутан бас төгрөгөөрөө сэтгэж яваа хүнд бол заа яршигдаа ганц тахианы мөч хэдэн пиво уухад 250 мянган төгрөг гэж л бодогдсоноо нуух юун. Үнэгүй юманд нугасгүй хүн давхиадл очино биздээ? Азаар сургуулиасаа гарахдаа юмыг яаж мэдэхэв гээд пиджак өмсөөд, зангиа хантааз хоёроо цүнхэлсэн байж. Ингээд нөгөө цагийн ажил хийж байгаа залуу чинь шинэ жил дээр дажгүй амьтан болоодохлоо гэнэ. Гэхдээ Титаник кинон дээр манай Жек гоё гонж өмсөөд төрөлж арилждагийг яаж гүйцэхэв хаха.  Тэнд очоод Ц. Батмөнх ах /Хөгжлийн Танхимынхан маань бол андахгүй байх, Jack Weatherford сангийн үйл ажиллагаараа ичнээ танигдсан/, бага ангидаа 31-р сургуульд хамт сурдаг байгаад сураг тасарсан байсан Jackie /Монгол улсын number one газрын теннисний тамирчин бас маш гоё дуулдаг охин бий/ нартай тааралдлаа таньдагуудаас. Мөн энд ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон олон ах эгч нартай танилцсан. Хувийн компани байгуулаад тэндээ монголчуудаа ажиллуулдаг, цагийн ажил хийгээд мэрийж яваа, эсвэл мэргэжлээрээ сайхан ажиллаад яваа хүмүүс ч байна. Эх орноо гэсэн бас санасан сэтгэлийг нь дуулж буй дуу, дэвшүүлж буй мэндчилгээнүүдээс нь бэлхэнээ харж болохоор байсансан.
Чинбаа ахтайгаа. Гэртэй байлгаж, хооллож ундалж, ажил олж өгсөнд баярлалаа. Зурган дээр би нэг дэрвэж нисчихгээдл Чинбаа ах: за миний дүү жоохон даруулгатай бай, залуу хүн ингэж2 алддаг юм шүү гэсэн шиг харагдаад байна :D

2017 оны 12 сарын 31: Манай ажлын газрын шинэ жил болсон. Ихэнх хүмүүс нь солонгосчууд тул караокедоо солонгос дуугаа л дуулаад байсан гэхдээ ойлгож ядах зүйл байгаагүй ихэнх нь хайрын тухай, ээжийн тухай, нутаг усны тухай дуу байсан. Жишээ нэг дуу нь Никитоны - Янаг Цэцэг шиг өндөр тонотой, аялгуу нь хүртэл яг л тийм өнгө аястай байсан. Би харин хамт ажилладаг Монголчуудаа төлөөлж ганц гайгүй дуулдаг Англи дуугаараа аялгуун цэнхэр хадаг өргөсөн :)) Frank Sinatra - Fly Me To The Moon Анх удаа өөр улсад оноо угтаж байна. Түрүү жил ажил дээрээ жижүүр инженерээр сайн дураараа томилогдоод системээ манаад оноо гаргаж байсансан.

2018 оны 1 сарын 3: Ажиллаж эхлээд 9 хоножээ анхны цалингаа аваад төгрөгрүүгээ шилжүүлээд үзсэн 3 сая гаруй төгрөг юм. Өнөөдөр амар гэж заасан ганц өдөр тул Чикаго хоттойгоо танилцлаа. Шөнө нь ирээдл өглөө нь ажилдаа ороодл ажил гэр гэсэн маршруттай 9 хонож лдээ, хошин шог дээр би энэ утас мутсыг хэрэглэж мэдэх биш ногоон дээр дарж аваад, улаан дээр дарж тасалдагаа л мэднэ гэсэн шүү юм болсон гэхүүдээ. Энэ өдөр Downtown ороод - 10 usd for transportation, Millennium Park - Free, Art Institue of Chicago - 20 usd for students, Skydeck - 25 usd /there was no student discount/ ингээдл голлох юмнуудаа дуусгачихаж байгаа юмуудаа. Art Institute of Chicago-д өдөр 2 гэж ороод орой хаалгаа барилаа гэж хөөж гаргах хүртэл нь хөлийнхөө улыг эргэтэл явсан. Их үзүүштэй санагдсан. Ер нь хаа газар аялалаар явбал дуурь, музей, нийтийн тээвэр болон гудамжны хоолыг /street food/ нь турш гэдэгдээ. 



2018 оны 1 сарын 13: Сүүлийн ажлын өдөр. Маргааш сургуульруугаа буюу Iowa мужруугаа буцна. Товчхондоо бол нэг өдөр амарч бусад өдөр нь өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл ажиллаж нийт 2535 доллар олжээ, үүнээс 2350 нь цалин үлдсэн нь тип буюу цайны мөнгө аж. /~6084000 төгрөг/ Явсан нохой яс зууна гэгчээр 3 долоо хоногийн өмнө 55 доллартай тэрнээсээ 40-өөр нь замын зардлаа хийгээд 15 доллараа тас атгаад явж байснаа бодвол ч байдал өөрчлөгдөжээ. Наашаа нилээн хэдэн цаг явсан ч замдаа юм авч идээгүй мөнгөө хадгалаад л явж байждээ, үрчихвэл юу ч үгүй болчих учраас. Америкт ирээд авсан анхны цалингаасаа iPhone7Plus авсан 500 ногооноор, Apple-ийн хэрэглэхэд амар байдал болон Podcast, iBooks мөн камер нь их таалагддаг тул 4 хоног ядарч олсон мөнгөөрөө инээгээдл сольсондоо.

зарим хүйтэн үед энэ том ус буцалгагчаа тэврээдл хэвтчихэнэ шүүдээ. 

Бяцхан дүгнэлт: АНУ-д хөдөлмөрлөвөл боломж байдгийг мэдэрлээ мөн сургуулиа сайн төгсөж мэргэжлээрээ ажиллавал яаж сайхан амьдрах боломжтойг ч мэдэрлээ. 6 хүрэхгүй сарын дараа л ажлын ярилцлагандаа сууж байна гэхээр сургууль дээрээ очоод улам илүү хичээх л үлдлээдээ.


Энэ дууг сонсонгоо бичлээ: https://www.youtube.com/watch?v=lT67liGjZhw