Долларын саятан болсон нь 💰
Made My First Million, I believe this milestone deserves a post on my blog.
Ойлголтууд
- Net worth = All Assets - All Liabilities
- 401k- Америкийн хувийн тэтгэврийн сан. 2026 оны байдлаар жилд $24.5к татварын өмнөх дүнгээр сандаа хийж болно, энэхүү данснаасаа 59 нас хүрээд мөнгө татаж авбал торгууль төлөхгүй ба тэр болтлоо хөрөнгө оруулалт хийнэ. Тэтгэвэрт гарсны дараа данснаасаа мөнгөө авахдаа тухайн үеийн татвараа төлнө. Одоо их олж байвал их Tax төлнө, ирээдүйд мэдээж жилд хэдэн зуун мянгаар аваад байхгүй бол ерөнхийдөө ашигтай наймаа болж байгаа юм.Жишээ нь: жилийн $200к-ийн орлоготой хүн 401к-ээ тулгаад $24.5k-г тэтгэврийн сандаа хийлээ гэхэд үлдсэн $200к - $24.5k = $175.5к-аасаа (not from the $200k that they earned) энэ жил татвар төлнө гэсэн үг.
- HSA- Америкийн эрүүл мэндийн хадгаламж. 2026 оны байдлаар жилд $4.4k татварын өмнөх дүнгээр хадгалж болно, энэхүү данснаасаа зөвхөн эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээ авна. Мөн хадгаламж дотроо хөрөнгө оруулж болно.Жишээ нь: өнгөрсөн жишээн дээрхээс нэмээд $200k - $24.5k - $4.4k = $171.1k-с татвар төлж эхэлнэ гэсэн үг юм.
- ESPP- Employee Stock Purchase Program. Ажиллаж буй компаны хувьцаагаа хөнгөлөлттэй үнээр худалдаж авах хөтөлбөр, компани бүр өөр хөнгөлөлттэй байдаг.Жишээ нь: Microsoft улиралдаа нэг удаа 10%-н хөнгөлөлттэй авах боломжтой гэх мэт. Free money.
- HENRY - High Earner Not Rich Yet, их орлого олдог ч арай баяжиж амжаагүй хүмүүсийг нэрлэнэ.
- Index Fund - Салбарын, бүсийн, overall market-н гэх мэт олон төрлийн index fund-ууд бий. Давуу тал нь зөвхөн ганц хувьцаанд биш, олон хувьцаанаас бүрдсэн багцад хөрөнгө оруулна. Ингэснээр volatility багасна, овоож оцойтлоо олохгүй ч, нэг буруу сонголтоос болж хувхай хоосон бас болчихгүй.
- DCA - Dollar Cost Averaging, passive хөрөнгө оруулалтын арга. Аливаа хувьцааг өдөр бүр ижил дүнгээр авах. Урт хугацаандаа дундажлаад явна, сэтгэл хөдлөлдөө автахгүйгээр invest хийх хялбар арга.
- Improved DCA - Dollar Cost Averaging нэмэх нь тухайн хувьцаа унасан өдөр нь аль болох нэмж авах.Жишээ нь: өдөр бүр $60-р $SPY авдаг байсан бол өнөөдөр $SPY нэгээс илүү хувь унавал дахиж $60-р авах юм, ингэснээр уналттай үед нь нэмэлт ашиг олно. A Better Dollar-Cost Averaging Strategy For Your Investments
- FIRE - Financial Independence Retire Early. Эрт тэтгэвэрт гарах зорилтот community. Энэ community-н мэр сэр хүмүүс зөвхөн эрт тэтгэвэрт гарахдаа төвлөрөөд хорголоо тоолсон байдаг, тэрийг нь биш бусдыг нь сурах хэрэгтэй. Амьдралыг enjoy хийх үедээ хийхгүй зөвхөн ирээдүйд амьдарна ч гэж бас юу байхав.
- 4% rule. Хэрэв та Net worth-ныхоо 4-н хувиар амьдарч чадаж байвал тэтгэвэрт гарч болно хэмээх ойлголт.Жишээ нь: таны сарын хэрэглээ дунджаар $11200 гардаг бол танд $11200 * 12 * 25 = $3.3M хэрэгтэй гэсэн үг. Цаадах тооцоолол нь хэрэв $3.3M нь жилд дунджаар 8% өсдөг байлаа гэхэд 4%-аараа жилийн зардлаа хийнэ, 2-3% нь inflation-д идэгдэнэ ингээд жил болгон үндсэн хөрөнгө нь 1% өснө гэсэн утгатай юм. The 4% Rule
- ROTH IRA (+Backdoor) / FSA / 529 Plan - гэх мэт өөр бас олон данснууд бий, хэрэгтэй гэвэл нэмээд хайгаад уншаарай. Хүүхэдтэй хүмүүс бол 529 Plan is a must.
Хэрэгжүүлэлт
Би хувьдаа өөрийгөө нэг жижиг компаниар зүйрлээд санхүүгээ хянаад, тайлан тооцоогоо гаргаад явдаг. Аливааг хэмжиж чадахгүй бол сайжраад байгаа эсвэл муудаад байгааг хэлэхэд хэцүү. Тийм ч учраас орлого, зарлага, & net worth-оо сайн track хийж байх хэрэгтэй, нэг excel sheet гаргаад сар сараар нь track хийдэг ч юмуу. Цаашлаад бодох юм бол сая доллар болгон танд жилд дунджаар $80k буюу 8%-н орлого оруулдаг охин компани, та өөрөө толгой компани гэж бодож болох юм. Аль болох олон охин компанитай болохын төлөө.
Checkpoints
- Хамгийн эхэнд өндөр хүүтэй өр зээл бий бол тэрийгээ тэглэх. Өртэй хүн өөдөлдөггүй гэж худлаа үг гэдгийг бид ЖДҮ-гээр харсан, өндөр хүүтэй өртэй хүн л өөдлөхгүй. Өндөр хүү гэдэгт бодлогын хүүнээс өндөр хүүтэй зээл гээд л ойлгоход амар.Жишээ нь: Монголд бодлогын хүү 12%-тай байлаа гэхэд та 20% -н зээлтэй бол, тэрийгээ төлж дуусгаад дараа нь хөрөнгө оруулалт хийж эхлэх.
- Emergency fund бий болгох. Хэрэв маргааш ажил/орлогогүй болох, өвчин зовлон туслаа гэхэд байдгаа зараад бусдаас царайчлаад байхгүйн тулд хэдэн сарын амьдралын зардлаа цааш нь хийх. Эхлээд хамгийн багадаа нэг сарынх. Дараагаар нь 3-аас 24 сарынх. Миний хувьд 6 сар дээр барьж байна, яваа яваандаа нэмэх зорилттой.
- Contribute the full 401k amount every year no matter what. Өөр ямар ч fancy юм байхгүй зөвхөн 401к-руугаа л жилийн лимитдээ тултал мөнгө хийгээд байхад хангалттай мөнгөнд санаа зовохгүй тэтгэвэрт гарч болно. The Rise Of 401k Millionaires: Living Large In Retirement
- Эхний $100k, энэ хүртэл явж чадсан тууштай байдал, investment habit, мөнгөө track хийх систем зэрэг нь дараа дараагийн $100k-уудыг хийхэд маш том түлхэц болно. Дараах chart дээр хэрэв жилд $10k хөрөнгө оруулалт хийдэг хүн хэдий хугацаанд тэгээс нэг сая хүрэх timeline-ийг харуулжээ. Every $100k becomes easier than the previous one. 100k is 25% of the way to 1 Million
- Эхний $1M. Цаашлаад $3M, $5M гээд явах байх. Одоохондоо очиж үзээгүй болохоор мэдэхгүй л байна. Ганц тодорхой зүйл бол: 0-оос $1M хүрэх хамгийн хэцүү нь. Харин $1M-с $2M хүрэх, $2M-с $3M хүрэхэд та ганцаараа ажиллахаа больсон байна, таны хөрөнгө тантай хамт ажиллана. Every million gets easier than the last one.
Timeline
- 2020 оны 6 сард net worth $0 хүрсэн, өр зээлнээсээ салсан гэсэн үг юм.
- 2021 оны 7 сард эхний $100k-д хүрсэн. Ойролцоогоор 13 сар зарцуулсан. Харин дараагийн $100k-ууд өмнөхөөсөө хурдан болж эхэлсэн.
- 2026 оны 6 сарын байдлаар +$1M net worth milestone-д хүржээ. Нийт 72 сар зарцуулсан гэхээр дунджаар 7 сар тутамд $100k хийсэн гэсэн үг. Анхны $100k хийхэд 13 сар болж байсныг бодвол average-аа буулгасан нь хөрөнгө оруулалтууд хамт ажиллаж эхэлснийх юм.
- $2M-д хэдэн сарын дотор хүрэх юм болдоо, we will see.
NW Allocation
Net worth allocation гэдэг сэдэв өөрөө их том сэдэв. Тухайн хүн хэдэн настай, гэр бүлийн байдал, орлого, risk tolerance гэх мэт олон зүйлээс шалтгаалаад хүн бүрт өөр өөр байдаг. Мөн аль нэг төрөл нь хэт их эсвэл хэт бага болохоос сэргийлж үе үе re-allocate хийж байх хэрэгтэй. Миний хувьд одоогийн байдлаар доорх задаргаатай байна:
- ~50-60% Public & Private equities
- ~20% Real estate equity
- ~15% Tax-advantaged accounts
- ~5-15% Cash/Bond/Crypto/Alternative assets
Статистик
- 🌍 2025 оны UBS Global Wealth Report-оор дэлхий дээр ойролцоогоор 60 сая долларын саятан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, 1 сая ам.долларын хөрөнгөтэй бол дэлхийн насанд хүрэгчдийн top 1.6%.
- 🇺🇸 АНУ-д 23 сая долларын саятан байгаагаас та долларын саятан бол АНУ-д top 10%.
- 🇦🇺🇯🇵🇰🇷🇸🇬 APAC буюу Ази-Номхон далайн бүсэд 15 сая долларын саятан байгаагаас та долларын саятан бол энэ бүсэд top 0.6% буюу 99.4th percentile.
- 🇨🇳 Хятадад 6.3 сая долларын саятан байгаагаас та долларын саятан бол Хятадад ч мөн адил top 0.6% буюу 99.4th percentile.
- 🇲🇳 Монголын хувьд албан ёсны дата байдаггүй юм байна. #sad
Reflection
Imagine a kid who becomes the first in his family to graduate from university. He gets a decent job, maybe the first stable income his family has seen in years. But the moment he starts earning, everyone leans on him: parents, relatives, emergencies, problems he didn’t create. Even though he “made it,” he’s still being pulled back into the same pond.
Now imagine another kid graduating from university. Maybe his uncle works at an investment firm and helps him get an internship. Maybe his parents give him $50k to start saving for a home down payment. Maybe a family friend introduces him to the right person. He doesn’t start from zero. He starts with a tailwind.
Now imagine your own kid graduating from university. Which family will yours be?
Luck & Discipline, they both matter. Discipline gets you in the room, but luck decides which room it is. Imagine joining NVIDIA instead of Oracle four years ago, I might be retired by now.
Энэ хүртэл уншсан танд баярлалаа, The Intelligent Investor by Benjamin Graham номыг уншаад үзээрэй. Монгол хэл дээр бас орчуулагдсан байналээ.