Tuesday, December 29, 2020

2020 оны Review


2k20-д Ко-ко-коронагаас болж олон хүний ажил амьдрал, санхүүд хүндхэн цохилт болж байх шиг, аз болж миний хувьд эзэмшсэн мэргэжилтэй холбоотойгоор дээрх зовлонг дайрах биш тойрч гарав. Гэрээсээ ажиллах болсонтой холбоотойгоор хөдөлгөөн багасаж хэдэн кг жин л нэмж.

NYC, Dec 2020

- Хэдэн жилийн өмнө мөрөөдөл төдий, тэрнээс хэдэн жилийн өмнө зүүдэлж ч барамгүй байсан компанидаа ажилд орлоо. Анх АНУ-д хөл тавиад нэгэнт л хаа холоос ирчихээд дэлхийн хэмжээний IT компанид орж чадахгүй бол ийшээ зүглэсний хэрэг юун гэж том юм бодож байсан минь бүтжээ. Мөрөөрөө мөөмөө унжууллаа гээд хүссэн юм бүтнэ ч гэж байдаггүй болохоор олон сар бэлдсэн хөдөлмөрийнхөө үр шимийг л хүртсэн. Ажлаа тараад номын санд сууж алгоритмаа бэлддэг байсан өдрүүд, хагассайны орой Leetcode дээр coding challenge-д оролцдог байсан шөнүүд... (жаахан уянгалчихлаа) 

Software Engineer at Microsoft | Azure


- North Carolina мужид ажил ч үгүй мөнгө ч үгүй, таньдаг ах дээрээ хажуу өрөөнд нь толгой хорогдох гээд ирж байснаас даруй нэг жил долоон сар өнгөрч. Ажилд орж, америк хамт олон, найзуудтай болж дурсамжаар дүүрэн хот & муж минь. Манай нэг senpai ер нь анх ажилд орсон хот чинь л гоё дурсамжтай байдаг юм гэж хэлж билээ, түмэнтэй үнэн байж. Хөгжлийн хувьд тийм сүрхий биш ч гар ганзаганд, хөл дөрөөнд хүрсэн мужаасаа нүүсэн нь энэ жилийн бас нэгэн highlight байлаа. Goodbye NC, Hello GA!

Sometimes I feel like my only friend
Is the city I live in, the city of angels
Lonely as I am, together we cry
Lyrics from Red Hot Chili Peppers - Under The Bridge

 
Намайг нүүлгэхээр ийм том Truck явуулсан байналээ манай компани, гэтэл миний эд хогшил гэж нэг ширээ, нэг ор, хоёр сандал л байдаг хаха (хичээж л явнадаа)


- Мастерын зэргээ авлаа, in other words: I paid off my student loan. 10-н жил ерөнхий боловсрол, 4 жил баклаврын төвшин, 2 жил мастерийн төвшин гээд энэ хорвоо дээр тоос бужигнуулсан 26 жилийнхээ 16-г нь академик төвшний мэдлэг олоход зарцуулж. Хувьсгалын тохироо бүрдвэл нэмж сурах хүсэл эрмэлзэл still байсаар байна.

Master of Science in Computer Science


- Бараг л coast to coast road trip хийж үзэв. Америкийг хөндлөн гулд ганцаараа 3500+ miles явж алдарт Grand Canyon-ийг үзэж, Antelope Canyon дундуур Paddle Boarding хийж, Horse Shoe Bend дээрээс наран мандахыг харсан дурсамж дүүрэн аялал болсон. New Mexico, Texas, Alabama, Louisiana, Mississippi мужуудаар дайрч өнгөрсөн. Эцсийн эцэст юун төлөө сар бүр car insurance + car monthly payment + maintenance fee төлж байгаа билээ, газар үзэх л хэрэгтэй.

Arizona мужид, тэр хойно байгаа аврага кактусан модыг хараа таминээ (2020 оны 9 сар)

Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз

- IT-ийнханы хувьд digital nomad буюу дэлхийн хаанаас хэзээ ч ажиллах боломжтой. Ковид гарснаар гэрээсээ mandatory ажиллах шаардлагатай болсон тул өөр мужаас мөн өөр цагийн бүсээс ажиллавал ямар байдаг юм бол? Хэрэв ирээдүйд full remote ажилтай болвол тэр ажлаа enjoy хийж чадах уу? гэдэг асуултанд хариу авахаар Arizona мужаар долоо хоног зугаалангаа, ажилласан. Шинэ орчинд тух муутай байсан ч төлөвлөгөөгөө багахан сайжруулахад ирээдүйд жилдээ нэгээс хоёр удаа ч юмуу ингэж аялангаа ажиллаад явах нь боломжийн санагдсан. Байнга аялаад, зугаалаад, ажиллаад явна гэдэг яг full time ажилтай хүнд бол бадарчины тухгүй амьдрал шиг?


Arizona муж Tucson хот, жирийн нэгэн айлын хаалга

Paddle Board-аа аччихсан Antelope Canyon дундуурх lake-ийн хажууд


- Нүүж ирсэн Atlanta хот олон монголчуудтай (at least compared to NC, but it is not like DC or Chicago tho) газар тул гарч ордог үе тэнгийн олон collective-тай болов. Бөөндөө Panama City Beach, Florida; Charleston, South Carolina; гэх мэт ойр хавийнхаа мужуудаар явцгаав. 

Зүүн гар талаас Би, Цогтоо, Кензо, миний амьдаа Жама


- Санхүүгийн хувьд анх удаа шахуу financial stability-тэй болсон жил байлаа. Оюутны сургалтын зээлээ төлж дуусгалаа, энэ 12 сарын 30-нд хоёр жилийн өмнө авсан машины зээлийнхээ сүүлийн төлөлтийг хийж байна (уул нь 2024 он хүртэл зээлтэй байсанч хүү төлж байхаар эртхэн дуусгачихаяөө). Зургаан сарын Emergency Fund-тай боллоо, тодорхой хэмжээний хадгаламжтай боллоо, 401K-дээ contribute хийж эхэллээ, Robinhood ашиглаж хөрөнгө оруулалт хийж эхлэв (эд ковидын үеээр хэдэн цаас хийсэн чинь овоо өсөв), мөн HSA-тэй ч боллоо. АНУ-д анх ирээд миний үеийн залуус санхүүгийн маш их мэдлэгтэй байгаа нь анзаарагдсан, магадгүй санхүүгийн мэдлэг биш ч биеэ дааж бусдад лай дараа болохгүй амьдрах урлаг ч гэж нэрлэж болох юм. Тэднээс суралцах зүйлээ сурж л явна, их биеэ даасан улс шүү.


Debt Free Life!


2020 он ингээд дуусчихлаа гэжүү?



*401K - хувийн тэтгэврийн сан
*HSA - эрүүл мэндийн хадгаламжийн сан
*Robinhood - хувьцаа худалдаж авч зардаг application 
*Emergency Fund - асуудал гарсан үед ашиглах хадгаламж